ДОХ-ыг ТЭГ-лэцгээе

Нийтлэсэн: admin
Огноо: 2011-12-01

 

Өнөөдөр буюу 2011 оны 12 дугаар сар 1-н бол Дэлхий нийтээрээ ДОХ-ын эсрэг тэмцэж байна.  Энэ жил 3-н тоог ТЭГ-лэхийг уриалж байна.

1. Шинээр ХДХВирусын халдвар авагчийн тоо ТЭГ-лэх

2. Ялгаварлан гадуурхах үзлийг ТЭГ-лэх

3. ДОХ-ын нас баралтын тоог ТЭГ-лэх

 

Шинээр ХДХВирусын халдвар авагчийн тоо ТЭГ-лэх

Дэлхий дээр одоо албан ёсоор 33,3-н сая хүн ХДХВ-ээр халдварлагдаад байна. Энэ аймшигтай их тоо шүү. Бүүр хамгийн аймшигтай юу гээч, энэ тоо яг миний, бас адилхан таны хажууд чимээгүй өсөж байгаа нь. 5, 10, магадгүй 20, 30-н жилийн дараа таны үр хүүхэд ч гэсэн ДОХ-ын айдас дунд амьдрахыг та мэдээж хүсэхгүй л байгаа биз дээ. Тийм бол, энэхүү аймшигтай тоог ТЭГ-лэх хамгийн анхны алхам бол шинээр халдвар авагчийн тоог ТЭГ-лэх. Тиймээ, бид ТЭГ-лэж чадна.

Ялгаварлан гадуурхах үзлийг ТЭГ-лэх

Хүн мэддэггүй юмнаасаа айдаг гэдэг. ХДХВ зөвхөн цус болон бэлгийн замаар л хүнээс хүнд дамжина. Халдвартай гээд буг чөтгөр харсан мэт айж зугтаад, “амьд” атомын бөмбөг явж байгаа юм шиг нуугдаж хорогдоод, ялгаварлан гадуурхаад “пү па” болоод байх хэрэг үнэндээ оооооогт байхгүй. Харин ч эсрэгээр зовлон шаналалы нь хуваалцаж, нээлттэй байвал тэрхүү хүний богинохон үлдсэн амьдралын хэсэг хормыг ч гэрэл гэгээгээр чимэх болно.

ДОХ-ын нас баралтын тоог ТЭГ-лэх

1981-ээс 2007-ны хоорондох энэ богино хугацаанд ХДХВ/ДОХ-аар 25 сая хүн нас барсан гэсэн албан ёсны тоо байна. Нэг гоё үг байдагдаа: Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ гэж. Тийм болохоор яг одоо, өнөөдрөөс эхэлж эдгээр тоонуудыг ТЭГ-лэцгээе!

 



Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог