"МӨНГӨН ҮДЭШ" шинэ жилийн цэнгүүн

Нийтлэсэн: admin
Огноо: 2010-12-01

Будрах цасан гоёлтой орчлонгийн гоо улиралд
Буман оддыг шаргиулах тэнгэрийн мөнгөн заадаснаас
Болор эрдэнийн чимэгтэй сүлд ногоон модноос
Баярын жавхаа дүүрэн шинэ жил ирлээ
Их хайр,жаргал баярын дуутай
Илбэ шидийн мэт тансаг ертөнц бэлэглэж
Хаан цэнгэл вальсийн аялгуу дундаас
Хасын туяа цацруулан шинэ он гарлаа.

БНЧУлс дахь залуу уран бүтээлчдийн зохион байгуулж буй “Мөнгөн үдэш” шинэ жилийн баярын цэнгүүнд эрхэмсэг ноёд хатагтай та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Баярын цэнгүүн 2010 оны 12 сарын 25-нд Na Marjánce бүжгийн танхимд болно.

Хаяг: Bělohorská 35/262 - 169 00 Praha 6-Břevnov
Трамвайны буудал: Marjánka - 22, 57
Автобусны буудал: Pod Královkou -108,174,180,502

Баярын цэнгүүний хөтөлбөр:

18:00 цагаас:
- Нээлтийн үйл ажиллагаа
- Өвлийн өвгөн, цасан охидын мэндчилгээ
- Урлагийн авъяастнуудын тоглолт
- Чехийн поп хамтлаг та бидний сэтгэлд хоногшсон сайхан дуунуудыг дуулахаас гадна
- Монгол, Чехийн циркийн уран нугараач
- Цахилгаан хөгжмийн Квартит хамтлаг
- Уран өгүүлэгч, жүжигчин Ө.Ганхөлөг болон бусад залуу уран бүтээлчид оролцно.
- Хөгжөөнт тэмцээнүүд
- Тэр үдшийн “Хаан”,”Хатан” шалгаруулах үйл ажиллагаа
- Бүжгийн шилдэг хос шалгаруулах үйл ажиллагаа
- Баярын цэнгүүний “Тэргүүн азтан” шалгаруулах үйл ажиллагаа
- Үзэсгэлэнт Парис, Версаль хотуудаар аялах 2 хүний эрхийн бичиг

- Notebook
- Зургийн аппарат
- Цэнгээнт болон диско бүжиг
- Хаалтын ажиллагаа


Баярын цэнгүүний тасалбарын үнэ ердөө л 888 kрон бөгөөд уг үнэнд оргилуун дарс, баярын бялуу, зууш, жимс, халуун хоол багтаж байгаа. Найз нөхөд, хамт олны захиалга авч байна.

Тасалбарын захиалгыг:

775895516,775895517,722944864 утсаар авч байна. Бид танд хүргэж өгнө.

 

 



Сэтгэгдэл бичих

Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог