Швейцар

Швейцарь улс нь европ тивийн төвд, далайд гарцгүй, Герман, Франц, Итали, Австри, Лихтенштейн улстай хил залгаа, 26 кантоноос бүрдсэн холбооны улс юм. Газар нутгийн хэмжээ 41285 кв.км, 8 сая хүн амтай. Эдгээр 26 контон тус тусдаа засаг кахиргааны нэгжийг үүсгэн дотоод асуудлаа удирдан захирах бөгөөд тус тусдаа ялгаатай хууль дүрэм хэрэгжүүлдэг, баталсан хууль дүрмийн дагуу бусдаасаа хамааралгүйгээр эрх үүргээ хэрэгжүүлж, шийдвэр гаргаж, тухайн газар нутаг, хүн ам, бүхий асуудалд бие даан зохицуулж шийдвэрлэдэг байна. Кантонууд байрлаж буй газар нутаг, хил залгаа орнуудаасаа хамааран Франц, Итали, Герман кантонууд гэж хуваагддаг. Иймд тус тусын харъяалагдах кантоныхоо хэлээр харилцдаг. Иймд Швейцарь улсын зарим газар германаар, зарим нь италиар, зарим нь францаар ярьж тухайн орны хоол хүнс, соёл урлаг, амьдарлын хэв маяг нэвтэрсэн байдаг. Мэдээж цөөхөн хэсэг нь уугуул үндэсний хэл соёл Романш хэлээр харилцаж, үндэсний хэв маягаа хадгалсаар ирсэн байна.

Англиар- Switzerland гэж бичиж дууддаг бол

Германаар- Schweiz

Францаар-Suisse

Италиар-Svizzera

Романшаар-Svizra

575px-H%C3%B4tel_des_Bergues

575px-Zurich_in_night1

575px-SWX_Swiss_Exchange_1_cropped

Швейцарь улс удаан хугацаанд төвийг сахисан орон байсан бөгөөд 1815 оноос хойш дайны асуудалд оролцоогүй ирсэн. Тус улсад дэлхийн томоохон олон улсын байгууллагууд оршдог бөгөөд үүнээс Дэлхийн Улаан загалмайн байгууллага анх үүсгэн байгуулагдсан, Нэгдсэн Үндэсний байгууллагын 2 дахь том төв оршдог газар юм. Улсын нийслэл Берн боловч глобалчлагдсан 2 том хот нь: Женев, Цюрих юм. Эдгээр хот нь дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотуудын тоонд ордог боловч хүнд амьдрахад таатай амьдралын төвшин өндөр хотуудын жагсаалтыг тэргүүлдэг.

Швейцарь нь шенгений хэсэгт оршдог боловч одоогоор Европын холбоонд ороогүй байгаа юм, мөнгөн дэвсгэрт нь швейцарь франк. Хүн амд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр дэлхийн хамгийн баян оронд тооцогддог.

575px-Glarus_Stadtkirche_Langhaus

575px-Allalinhorn_4027_2007_04_17

575px-Grossmuenster_Wasserkirche_


Бяслагийг төрөл бүрээр боловсруулж, хоол хүнсэндээ тогтмол хэрэглэдэг өвөрмөц заншилтай. Үндэсний 2 гол хоол нь “FONDUE” / хайлуулсан бяслагт жижиг хэсэглэсэн талх хутгаж иддэг/ “RACLETTE” /баяслаг багаар хайлуулж чанасан төмсөн дээр асгаж иддэг/ юм. Эдгээр баяслагууд нь тус тусдаа өөр өөр амттай, өөр багаж хэрэгсэл ашиглаж болгодог. Иймд Швейцарьт ирвэл заавал энэ 2 бяслагтай хоолноос идэж үзээрэй.

1. FONDUE

Swiss_fondue_2


2. RACLETTE

64432804.VUoVDdTO._S8E5750_swiss_raclette