Унгар

БНУУ-ын нийслэл Будапешт хот

Унгарын нийслэл Будапешт хот 1,7 сая хүн амтай, 525 хавтгай дөрвөлжин газар дэвсгэртэй. Эртний Ромын үед хотыг Аквинцум гэж нэрлэдэг байсан бөгөөд 9-р зуунаас Унгар үндэстэн ажаар) ийшээ нүүдэллэн ирсэн түүхтэй. Тэдний бүтээн байгуулсан хотыг 1241 онд Татарууд эзлэн сүйтгэсэн байна. Сүүлд 15-р зуунд сэргэн мандалтын үед сэргээгдэж хотын өнгө төрхөө олсон гэдэг. Гэвч үүний дараа 150 жилийн турш Туркийн дарангуйлалд байж, 18-19-р зуунд л тусгаар болжээ. 1873 онд Буда, Пешт, Обуда гэсэн гурван хэсгийг нэгтгэж өнөөгийн Будапешт нэр үүссэн гэдэг. Хот үндсэндээ Буда, Пешт гэсэн 2 хэсгээс тогтох ба эдгээрийг Дуна мөрөн голоор нь нэвт тусгаарлан урсана. Будапешт хотыг жилд дунджаар 2,7 сая жуулчин зорьдог бөгөөд Буда цайз, Парламентийн ордон, Загасчдын ордон, Баатарчуудын талбайг үзэж, Дуна мөрний үзэсгэлэнт гүүрүүдээр алхаж, Мянганы газар доогуурх төмөр зам буюу дэлхийд хамгийн эртнийхээрээ 2т ордог метронд сууж үзэх боломжтой.

Жуулчдын бас нэг сонирхол нь эмчилгээний рашаан (gyógyfürdő)-д орох байдаг.

Ингээд та бүхэнд Будапештийн үзвэл зохих 5 газрыг товч танилцуулъя.




Унгар -д заавал үзэх ёстой газрууд


1.

Хааны ордон буюу Буда цайз

Budavári Palota

1014 Budapest, Szent György tér 2, Hungary
view
2.

Засгийн газрын ордон буюу Парламент

Országház

Kossuth Lajos талбай, Будапешт
view
3.

Загасчдын ордон – Холасбаштёо

Halászbástya

1014 Budapest, Szentháromság tér 5, Hungary
view
4.

Гүүрнүүд

hidek

Будапешт, Унгар
view
5.

Сичинийн эмчилгээний рашаан

Széchenyi-gyógyfürdő

City Park, Budapest, Hungary
view