Герман

Холбооны Бүгд Найрамдах Герман улс

Дэлхийн эдийн засагт 5 дугаар байр, Европын холбооны эдийн засагт тэргүүлэгч байр эзэлдэг өндөр хөгжилтэй Герман улс нь Дани, Польш, Чех, Австри, Швейцарь, Франц, Люксембург, Бельги, Нидерланд улсуудтай хил залган 357.021 km2 газар нутаг эзлэн оршдог. Хүн амын тоо 81.8 сая.

Герман улс Европ тивийн улс төрийн гол хөдөлгөгч хүч бөгөөд олон салбарт технологийн тэргүүлэгч нь болж байгаагаас гадна машин тоног төхөөрөмж, авто машин, химийн бодис, гэр ахуйн техник хэрэгслийн экспортоор тэргүүлэгч орны тоонд ордог. 2011 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүн 3.085 их наяд (триллион) долларт хүрч, нэг хүнд 37900 доллар ногдох болсон нь дэлхийн хэмжээнд 29-р байранд орж байна. ДНБ-ий 0.8 хувийг хөдөө аж ахуйн салбар, 28.6 хувийг үйлдвэрлэлийн салбар, 70.6 хувийг үйлчилгээний салбарт бий болгожээ. Тус улсын импорт мөн онд 1.198 их наяд доллар, экспорт 1.408 их наяд долларт хүрчээ.

Герман улс нь холбооны 16 мужаас бүрддэг ба тэдгээр нь тус бүрдээ үндсэн хуульт, өөртөө засах эрхтэй тул заримдаа муж улс гэж бас нэрлэдэг. Эдгээрээс Бавари, Сахсен, Тюринген гурав нь албан ёсоор "чөлөөт улс" (Freistaat) гэж нэрлэгддэг. БерлинБременХамбург хотууд нь мужийн зэрэглэлтэй тул хот улс гэж хэлэгддэг.

Герман улсын төрийн тэргүүн нь ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүн нь канцлер. Хууль тогтоох дээд байгууллага болох Холбооны чуулган (Бундессамлунг) нь Холбооны зөвлөл (Бундесрат) ба Холбооны хурал (Бундестаг) гэсэн хоёр танхимаас бүрдэнэ.

Дэлхийн 2-р дайны дараа Герман улс баруун зүүн гэж хоёр хуваагдсан байсан бөгөөд 1990 онд дахин нэгдсэн бөгөөд үүнээс хойш жил бүрийн 10-р сарын 3-ний өдрийг баярын өдөр болгон тэмдэглэдэг болжээ.

Цаг нарийн баримталдаг, аливаа ажилд үнэн сэтгэлээсээ ханддаг зэрэг үлгэр дууриал авахуйц олон сайхан зан чанар Герман хүмүүст байдаг.

Герман оронд аялахаар ирсэн хүмүүс зорьж очиж сонирхож үздэг түүх, соёл, байгалийн олон сайхан дурсгалт газрууд байдгаас дараах 5 дурсгалыг сонгож танилцуулъя. 




Герман -д заавал үзэх ёстой газрууд


1.

Кольны дугана

Kölner Dom

Domkloster 4, 50667 Cologne, Germany
view
2.

Бранденбургийн хаалга

Brandenburg Gate

Pariser Platz, 10117 Berlin, Germany
view
3.

Дрездены Бүсгүйн сүм

Dresdner Frauenkirche

An der Frauenkirche, 01067 Dresden, Germany
view
4.

Райн мөрний дагуух аялал

Rhine Valley Tourism

Germany, Liechtenstein, Switzerland, Austria улсуудыг дамжин урсдаг
view
5.

Сансуси шилтгээн

Sanssouci

Potsdam, Germany
view