Чех

Чехийн нийслэл Праг хот

Чехийн нийслэл Праг хот нь 1,250,000 гаруй хүн амтай, ердөө 496 км2 нутаг дэвсгэртэй (Улаанбаатар: хүн ам-1,150,000, 4,704.4 km2 –Прагаас бараг 10 дахин том юм байна:), “гуравхан метро”-той-бусад их гүрнүүдтэй харьцуулахад хамаагүй цомхон. Хэдий тийм ч энэ хотын түүх ойролцоогоор 870-д оноос эхлэлтэй бөгөөд дундад зууны үеийн түүх, урлаг архитектур нэвт шингэсэн 4000 гаруй орд харш, сүм дуган, цайз цамхаг нь, хотын дундуур урсах Влтава голын тайван атлаа сэтгэл татам үзэсгэлэнт байдал хоёр талдаа орших тэдгээр барилгуудын дүнсгэр сүрийг нэгэнтээ зөөллөн нөгөөтэй жавхаа нэмэн хосолсон нь хотыг яг л үлгэрийн мэт болгожээ. Тиймдээ ч Праг жилийн аль ч улиралд амралт, баяр ёслолын өдрүүдээр Европын бусад орон, цаашлаад Ази, Америк, Австрали тивүүдээс ирсэн жуулчдын хөлөөр тасардаггүй биз.

Тийм ээ, Праг бол саваагүй бөгөөд завтайд нь үзэх харах, дуулах зүйл нь барагдахгүй, шахуу бас завгүй явсанд нь Прагийн цайз, Карлын гүүр, Одон орны цаг- Орлой, Хуучин хотын болон Вацлав гуайн талбайнуудаараа дуурсагддаг хот. Энд би Прагт ирсэн хэн бүхний заавал үзэх ёстой эдгээр 5-н гол газруудын талаархи сонирхолтой түүхийг үзэх маршруттай нь бэлтгэснээ та бүхэнд хүргэх гэж байна.




Чех -д заавал үзэх ёстой газрууд


1.

Прагийн Цайз

Pražský Hrad

Pražský hrad, 119 08 Praha 1 Czech Republic 224 372 423
view
2.

Карлын гүүр (Karlův most)

Karlův most

Karlův most, 11000 Praha, Czech Republic
view
3.

Одон орны цаг-Орлой (Pražský Orloj)

Pražský Orloj

Staroměstské náměstí 1/3, 110 00 Praha 1-Staré Město, Czech Republic
view
4.

Хуучин хотын талбай (Staroměstské náměstí)

Staroměstské náměstí

110 00 Praha, Czech Republic
view
5.

Вацлавын талбайнууд (Václavské náměstí)

Václavské náměstí

Václavské náměstí 779/16, 110 00 Praha
view
6.

Бүжиглэдэг байшин (Tančící dům)

Dancing House

Rašínovo nábřeží 1981/80, 120 00 Praha 2-Nové Město, Czech Republic
view

Голомтондоо эзэн болж яв
Төрдөө түшиг болж яв
Түмэндээ төл нэмж яв
— Үс (даахь, сэвлэг) авахад хэлэх ерөөлийн хэсгээс

Элэг нь хүний биеийн хамгийн том булчирхай юм. Ойролцоогоор 1,6 кг жинтэй