Тэнэг хүнд сургааль айлдах нь сохор хүнд толь өгсөнтэй адил

— В. Мюллер

Оройтвол олох бэрх
Доройтвол сэхэх бэрх

— Монгол ардын зүйр цэцэн үг

Түмэн лантай явахаар түмэн олонтойгоо яв

— Монгол ардын зүйр цэцэн үг

Амьдралд хайр утга учрыг нэмдэг
Бидний алаг хорвоод жаргал гэдгийг сэм зовлон чимдэг
Амьдралд хайр утга учрыг нэмдэг
Биднийг алтан нар шиг ижий аавын үг чимдэг

— "Гүй жаалаа, гүй" - Татар хамтлаг

Монголчууд шиг тэнгэрийн өнгөөрөө хувцасладаг, тэнүүн талаараа гоёдог, газрын нараараа дулаадаг, гарын дүйгээрээ бүтээчихдэг ийм сайхан улс үндэстэн хаана ч байхгүй
— Г. Намираа

Багш хүнийг лаатай зүйрлэлтэй. Бусдыг гэрэлтүүлэхийн төлөө өөрийгөө зарцуулдаг
— Үнэн үг

Залхуурал бол хүн хийж чаддаг зүйлээ мартаж, чаддаггүй зүйлээ суралцдаггүй хортой бүхний эх юм 
— В. Мономах

Сайн үйл хийхийн тулд хэтэрхий удаан боддог хүнд сайн хүн байх хугацаа байхгүй 
— Р. Тагор

Өөрт чинь үзүүлсэн тусыг бүү март, харин чи өөрөө бусдад үзүүлсэн тусаа мартах хэрэгтэй
— Публилий Сир

Хорвоогийн хамгийн хэцүү зүйл бол өөрийн тархи толгойгоор сэтгэх явдал
— Генри Форд

Тэвчээртэй хүн хүссэн бүхэндээ хүрч чаддаг
— Б. Франклин

Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү сүйтгэ!
— Дээрхийн гэгээн Далай лам

Хэн нэгэн хүн үүнийг хийх ёстой гэж бодож байгаа бол тэр хэн нэгэн хүн “ТА” өөрөө шүү!
— Ука Төмөр

Бага ч гэсэн зүйлийг мэдэхийн тулд их сурах хэрэгтэй
— Ш. Монтескье

Хүн болгон дэлхий ертөнцийг өөрчлөх талаар боддог боловч өөрийгөө өөрчлөх талаар хэн ч боддоггүй. 
— Лев Н. Толстой


Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог