Хүмүүжүүлэхэд гаргадаг хамгийн том алдаа бол залуу хүнийг бие даан сэтгэхэд сургадаггүй явдал
— Л. Лессинг

Хүн бүхэн алдаж болдог. Гагцхүү ухаан муут л алдаатайгаа зууралддаг
— Цицерон

Өөдрөг үзэл - Энэ бол аугаа их хүмүүсийн үнэт эрдэнэ мөн
— Л. Арагон

Хийе гэвэл арга олдоно
Хийхгүй гэвэл шалтаг олдоно

— Монгол ардын зүйр цэцэн үг

Уур бол түр зуурын солиорол
— Гораций

Агуу их эмгэнэл нь ямагт хязгаарлагдашгүй хомхой сэтгэлийн үр дүн байдаг
— Ф. Вольтер

Бялдуучилж чаддаг хүн гүтгэж чаддаг
— Наполеон Бонапарт

Бусдын төлөө өнгөрүүлсэн амьдрал л утга учиртай байдаг
— А. Эйнштейн

Өөртөө шударга ханд!
— В. Шекспир

Дуу ч бай, ажил ч бай, амьдрал ч бай жинхэнэ зүрх сэтгэлээсээ хандах нь амжилт бас аз жаргал авчирна
— Д. Болд

Чи асуухгүй л юм бол хариулт нь үргэлж ҮГҮЙ гэсэн хариулт байх болно. 
— Амжилтын зарчим

Уудам уудам гэх энэ орчлонд чинь
Уйлах газар ч олдохгүй юм байна...
— П. Бадарч

Мэдээлэлд дарагдсан мэдлэг минь хаачваа
Мэдлэгт дарагдсан ухаан минь хаачваа

— Томас Элиот

Өгөөмөр байна гэдэг ихийг өгөхдөө бус
Цагийг нь олж өгөхдөө байдаг юм.
— Жон дела Брюйер

Буруу биш зөв сэтгэлтэй явахад бурхан биш хүн чамайг аварна. 
Булзаж мэхэлж хорон санаатай явбал чинь буг биш хүн чамайг ална. 
— Р. Чойном


Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог