Би ямар нэгэн онцгой аугаа зүйл бүтээе гэж ер хүсдэггүй. Зүгээр л амьдарч, мөрөөдөж, найдаж юм бүхэнд амжиж явахыг хүсдэг. Амьдрал богинохон. Түүнийг сайхан өнгөрөөх хэрэгтэй
— А. П. Чехов

Монгол хүн гэдэг өөрөө асар их эрдмийн уурхай
— С. Зориг

Нэгэн насны амьдрал гэдэг өдөр бүрийн амьдралын нийлбэр юм. 
— Өнөөдрийн үг

Биеийг амьд явуулах зүйл нь хоол унд бол
Сэтгэлийг амьд явуулах зүйл нь найдвар 
— Өнөөдрийн үг

Зоригтой хөдөлсөн хүнд гол төлөв амжилт тохиодог. Харин хулчгар зан гаргаж, аливаа уршгаас байнга болгоомжилдог хүнд амжилт ховор олддог. 
— Ж. Неру

Урьдчилан өөрийгөө ялагдсанд тооцдог хүн жинхэнэ тэмцэл эхлэхээс өмнө тал хувиар үнэнхүү ялагдсан байдаг
— Д. И. Писарев

Алдар хүнд, амжилт ололт өөд ганц зам хөтөлдөг. Энэ бол хөдөлмөр. Өөр замаар түүнд хүрэхийг хүссэн хүн хулгайгаар хилийн худалдаа хийгчтэй адил!
— П. А. Павленко

Аливаа хүн нүдэнд харагдах гэж гүйж харайснаараа бус
Нүдэнд харагдахуйц гүйцэтгэж бүтээснээрээ үнэлэгдэнэ
— Н. Багабанди

Хурдан шуурхай байх нь аливаа үйл хэргийн амин сүнс нь байдаг 
— Ф. Честерфилд

Амжилт гэдэг 10-н хувийн аз, 90-н хувийн хөлс 
— Т. Эдисон

Cуу билиг эхлэлийг тавьж болно. Гэхдээ үйл хэргийг гүйцээхэд тэвчээр, хөдөлмөр хэрэгтэй. 
— Х. Манн

Сур, сур, бас дахин сур!
Сурсан зүйлийнхээ ид шидийг бас гарга!
— Шинэчлэгдсэн онч үг :)

Нум хэдий чинээ хатуу байна
Сум төдий чинээ хол тусдаг
— С. Ганбаатар

Амжилтанд хүрсэн хүний амжилтын үнэнхүү хэмжүүр нь гагцхүү давж туулсан саад тотгорын нийлбэр. 
— Н. Багабанди

Хоёр туулай хөөсөн бол хоёуланг нь барьж бай!
— Цэцэ


Өөдрөг үзэлтэн аливаа хүнд нөхцөл байдалд зөвхөн боломжийг нь олж хардаг, гутранги үзэлтэн аливаа боломж гарах болгонд бэрхшээлийг олж хардаг
— У. Черчилль

Хүний зүрх жилд ойролцоогоор 30 сая удаа цохилдог