Дуслыг хураавал далай
Дуулсныг хураавал эрдэм

— Монгол ардын зүйр цэцэн үг

Эрхэм тэнэг морио магтана
Дунд тэнэг эхнэрээ магтана
Адгийн тэнэг өөрийгөө магтана

— Ертөнцийн гурав

Дамын үг дамжигтай
Дамжсан үг сэжигтэй

— Монгол ардын зүйр цэцэн үг

2 хүн хэрэлдэж байхад 3 дахь нь баярлаж байдаг
— Өнөөдрийн үг

Хүн олон юмгүйгээр байж чадна. Гагцхүү бусад хүнгүйгээр байх аргаргүй
— Л. Берне

Ариун сурталт хүн хэн бүхэнтэй зохицож амьдардаг. Дорд хүн л харин өөртөө тохирох хүмүүсийг хайдаг
— Күнз

Өөрийгөө шүүмжлэх юм бол чамд итгэцгээнэ. магтах юм бол хэзээ ч итгэхгүй

— Монтень

Муу зуршлыг маргааш биш өнөөдөр хазаарлахад амархан
— Күнз

Бид бүгдийг бурхан өршөөг. Эх орон, газар шороондоо л хайртай яваарай
— Д. Лувсаншарав

Цаг хугацаа биднийг уралдуулаад байна 
— М. Гэрэлт-Од

Хамгийн инээдтэй хүсэл бол хүн бүхэнд таалагдах хүсэл
— Гёте

Хүн хийж бүтээхийн төлөө төрсөн. Юм хийхгүй байх, амьд явахгүй байх хоёр нь хүний хувьд үнэндээ нэг л зүйл юм
— Вольтер

Байндаа туссан сум шиг оночит үг-цэцэнийх
Банзаа ч онодоггүй сум шиг олиг үг-тэнэгийнх
— Т. Галсан

Ямар үг хэлнэ, хариуд нь тийм л үг сонсох болно. 
— Хомер

Би ямар нэгэн онцгой аугаа зүйл бүтээе гэж ер хүсдэггүй. Зүгээр л амьдарч, мөрөөдөж, найдаж юм бүхэнд амжиж явахыг хүсдэг. Амьдрал богинохон. Түүнийг сайхан өнгөрөөх хэрэгтэй
— А. П. Чехов