Амар хялбар юманд найдах аваас гарцаагүй асар том бэрхшээл учрах болно
— Лаоз

Миний уулзсан учирсан хүн болгон аль нэг талаараа намайг давж байдаг. Энэ л талаар би түүнээс суралцахыг хичээнгүйлдэг
— Эмерсон

Үртэс хөрөөдөх гэж бүү махрагтун
— Өнөөдрийн үг

Та 1 мин ууртай байх юм бол 60 секунд жаргалтай байх хугацаагаа алдлаа гэсэн үг. 
— Өнөөдрийн үг

Амны билгээс ашдын билэг
— Монгол ардын зүйр цэцэн үг

Амьдрал бол жүжиг
— В. Шекспир

Мөнгө амжилтыг бүтээж чадахгүй, харин эрх чөлөө чадна
— Нелсон Мандела

Товчхон байх нь авьяасын төрсөн эгч 
— Өнөөдрийн үг

Тэмцдэггүй ард түмэн мөхөж
Урсдаггүй ус ширгэдэг
— Ли Куан Юү

Газрын зураг бол газар биш
— Алфред Корзибски

Хүн бүр, өөрийнх нь амьдралын ачаа хичнээн хүнд байсан ч шөнө болтол түүнийгээ үүрч чаддаг. Ямар ч, хамгийн хэцүү ажлыг ч нэг өдөр гүйцэтгэж болно. Бидний хэн нь ч гэсэн нар шингэтэл эелдэг зөөлөн, тэвчээр хатуужилтай, хүмүүсийг хүндлэн амьдрах чадвартай, амьдрахын утга учир чухам үүнд л байгаа юм.
— Роберт Луис Стивенсон

Хэл, хил, мал гуравтайгаа байвал хэн баян? МОНГОЛ баян!
— Өнөөдрийн үг\

Хорвоо дээр 2 төрлийн зам бий. Өрөөлийн замыг дагаж явах, эсвэл өөрийн замыг нээж алхах. 
— Өнөөдрийн үг

Сэтгэл байвал мэдлэг жаахан дутуу байсан ч их ажил бүтдэг юм шүү
— Д. Бямбасүрэн

Хүн амьтан болохын цагт амьтнаас дор болдог
— Р. Тагор