Муухай үгийг хэлэлгүйгээр залгисны төлөө хэний ч ходоод өвдөж байгаагүй
— Уинстон Черчиль

Голомтондоо эзэн болж яв
Төрдөө түшиг болж яв
Түмэндээ төл нэмж яв
— Үс (даахь, сэвлэг) авахад хэлэх ерөөлийн хэсгээс

Билл Гейтсийн хувьд ч, Уинстон Черчиллийн хувьд ч нэг хоног 24 цагтай. Гэвч тэд цаг хугацааг бусдаас илүү тохируулж ашигласныхаа ачаар онцгой хүмүүс болж чадсан юм.
— Жэф Томсин

Өнөөдөр үхэх мэт амьдар
Өнөд мөнх амьдрах мэт суралц
— .

Өсөхийн цагт санууштай нь 
Бишрэл, хичээл, сэтгэл гурав
Өөдлөхийн тулд нягтлууштай нь
Сургааль, үнэн, үлгэр гурав
— Ноён хутагт Данзанравжаа (Гурамсан сүлжээ сургаалиас)

Эгшин бүрийд цэгнүүштэй нь
Бие, хэл, сэтгэл гурав
Эгнэгд тордож явууштай нь

Билэг, ухаан, чадал гурав

— Ноён хутагт Данзанравжаа (Гурамсан сүлжээ сургаалиас)

Зовбоос ганц чи зовохгүй
Жаргаваас ганц чи жаргахгүй
— Өнөөдрийн үг

Хүсэл бүтээл хоёртоо эзэн нь болж сур!
— Р.Чойном

Эрүүл биед саруул ухаан оршино
— Монгол ардын зүйр цэцэн үг

Миний хэлний хязаар бол

Миний ертөнцийн хязгаар.

— Лудвик Виттгенстэйн

Чалчаа хүний үг олон
Залхуу хүний шалтаг олон

— Монгол ардын зүйр цэцэн үг

Урсгал сөрөн сэлж буй хүн л урсгалын хүчийг мэдэрдэг 
— Вүдро Вильсон

Биеэ мэдвэл хүн
Бэлчээрээ мэдвэл мал

— Монгол ардын зүйр цэцэн үг

Их битгий хий, бага битгий хий. Өдөр бүр хий!
— Күнз

Хүн цагийг удирдаж чадах хүртлээ юуг ч удирдаж чаддаггүй
— Питер Дракер