Бидний тухай

Бидний тухай Товчхондоо бол, бид нар хүсэл тэмүүлэлдээ шатаж яваа Монгол залуучууд. Веб дизайн, компьютер графикт сонирхолтой бөгөөд чөлөөт цагаараа зүгээр суулгүй зүлгэж суух дуртай.
TERGUULEGCH.com-ийн уриа бол “Нэг чигт нэгдмэл хүчээр”. Бид хэрэв нэгдэн, нэгэн зүгт хөдөлж чадвал юу хийж, бүтээж чадахыг харуулах, хамгийн гол нь бусдыгаа бас уриалан бүтээлч Монгол сэтгэлгээг дэмжин түгээхийг гол зорилгоо болгоно.
2010 оны 12-р сарын 13-нд Чех дэхь Монголчууддаа зориулан анх нээгдэж байсан бол одоо Европд тархан суун амьдарч буй бүх Монголчууд өөр хоорондоо үнэгүйгээр зар мэдээллээ солилцон түгээх боломжтой болон үйл ажиллагаагаа тэлж байна. Та бүхэн бид бүхэнтэй хамтран ажиллан, өөрөө өөрийнхөө үзэл бодлыг олон түмэнд хүргэх боломжтой. terguulegch.com@gmail.com, эсвэл terguulegchcom@yahoo.com э-майл хаяг руу нийтлэлээ илгээхэд л хангалттай.
Та бүхэн бидний үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин буйд баярлалаа.



TERGUULEGCH.com
“ Нэг чигт
Нэгдмэл хүчээр”